alim.mn | 2025.05.09
Хан-Уул дүүргийн ИТХ, Улаан загалмайн УЗ-ийн гишүүд Ковид-19 халдвартай тэмцэх эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд гардуулан өглөө

Цар тахал эрчимжсэн энэ хүнд үед эмнэлгүүдэд өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлэх орны тоо хүрэлцээгүй байгаагаас гадна хүндэрсэн өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглах тоног төхөөрөмжүүдийн хомсдлын асуудал үүсээд байгаа нь өвчнийг эмчлэх , цар тахлыг хумих үйл явцад хүндрэл учруулаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүд хамтран эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд тус дүүргийн Улаан загалмайн Удирдах зөвлөлийн Тэргүүн Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ-ын даргын зөвлөх бөгөөд дүүргийн Улаан Загалмайн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Энхбаатар, НҮБ-ын элч дуучин, МУГЖ, Хан-Уул дүүргийн Улаан Загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Ариунаа, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч,Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч. Идэрчулуун, Улаан Загалмайн хорооны дарга Э. Наранчимэг нар оролцлоо. Эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, хяналтын дэлгэцүүд зэрэг тоног төхөөрөмжүүдийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар Хангарьд-2 эмнэлэг, Эрүүл мэндийн яамны харьяа Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 гэх томоохон гурван байгууллагуудад гардуулан өгсөн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ