alim.mn | 2024.12.25
Санжаа, Уранзаяа хоёрыг ээжүүд нь "Суу" гэж зөвлөдөг

Ерөнхий сайд асан Сү.Батболдын эзэмшлийн “Стар” телевиз байгуулагдаад чамгүй удсан ч мэдээ мэдээлэл, нийтлэлийн бодлогын хувьд өргөн дэлгэцийн телевизүүд дундаа өнгөлж чадаагүй. Харин зугаа цэнгээн, хөгжөөнт нэвтрүүлгийн хөтлөгч болох Я.Учрал, Х.Санжсүрэн, Д.Уранзаяа нарыг олон нийт сайн мэддэг. Нэг үгээр хэлбэл тэр гурав Стар телевизээс төрсөн одод. Дэгдээхий үүрээ орхиод өдөлж нисдэгийн адилаар Д.Уранзаяа “Гацуурт”-ын Чинбатын телевизэд, Я.Учрал Боловсрол сувагт, Х.Санжсүрэн С1 телевизэд очжээ. Нэг үе телевизэд ажиллаж байсан гурван найз одоо ч холбоотой байгаа. Өнгөрсөн 2020 оны Х.Санжаагийн хувийн амьдралын бичлэг цацагдаж, 2021 оны 2 дугаар сарын эхээр Д.Уранзаяа төрсөн өдрөө тэмдэглэх үеэр золгүй харамсалтай явдал болж, хоёр залуу амиа алдсан. Сэтгэл санааны хувьд нэг хэсэг хүнд байдалд орсон хоёр найз одоо амсхийж, ажил амьдралдаа эргэн орж, олон нийтийн сүлжээнд эргэн ирлээ. Тэр тусмаа энэ гурваасаа илүү дотносдог Д.Уранзаяа, Х.Санжсүрэн олон нийтийн сүлжээнд хэдэн өдрийн шуугианд орж, дайралтад өртөж үзсэн Санжаа, Заяа хоёр илүүтэй дотно байж, сайхан нөхөрлөдөг. Хоёр ээж нь ч Санжаа, Уранзаяа хоёрыг хоорондоо суу гэж зөвлөдөг гэдэг. "Ээжийн сургаал эрдэнэ" гэж, найз залуу, найз бүсгүйтэй болсон ч бүтэлгүйтдэг Санжаа, Уранзаяа хоёр нэг өдөр дотносон "Дэргэд мнь байж, дэндүү ойрхон байж" гэдэг дуунд гардаг юм болж ч магадгүй нь...  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ