“МТ” группийн захирал Ганзориг гурван хүүтэй. Дунд хүү нь Г.Дашням. Дашням одоо 35 настай. “Магнай трейд”, “Жи мобайл”-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар сити” клубын эзэн, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Г.Дашням 2016 онд “Хангарьд Сити”-г 15 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ багийг худалдаж авахад “АПУ”-гийн Батсайханы хүү Гантиг нөлөөлсөн гэдэг.
Г.Дашням Москвад найм, Швейцарийн Женевт дөрөв, Английн Лондонд дөрвөн жил амьдарсан. Бүгд л хөлбөмбөгийн орон болохоор энэ үеэс хөлбөмбөгийн багийн эзэн болох юмсан гэсэн мөрөөдлөө биелүүлж Монголдоо ирээд хөлбөмбөгийн багтай болжээ.
2008 онд Лондонд их сургуулиа төгсөөд гэр бүлийнхээ бизнест оролцохын тулд эх орондоо ирсэн. Ингээд аавынхаа үүсгэн байгуулсан компанийг удирдахын зэрэгцээ кино продесюрлэж, хөлбөмбөг, бокс, туялзуур жадны спортыг сонирхож, хөгжүүлэхийн төлөө ажилладаг.
Г.Дашням “шөвгөр” хочит Өлзийгийн охин Б.Удвалтай гэрлэсэн. Г.Дашням кино, клип гэж гүйдэг, урлагийнхантай ойр дотно байдаг байсан. “Dashfilm”кино студи байгуулж, “Big fish” хэмээх кино хийсэн. Киноныхоо нээлтэн дээр экс гишүүн Д.Оюунхоролын охинтой хөтлөлцөн ирж байсан ч удалгүй хоёр тийш болсон билээ.