Өнгөрсөн 7-р сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзвар орчимд өнгөрсөн 7 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчим * .....* улсын дугаартай “Тоёота премио” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон. Тухайн жолоочийн зөрчилд торгуулийн арга хэмжээ авсан тээврийн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн замын цагдаагийн биед халдан үүрч шидсэн бичлэг цахимаар цацагдсан. Энэ хэргийг Дорнод аймгийн харьяат, 36 настай Б.М үйлдсэн. Цагдаа гаргасан зөрчилд нь 20 мянган төгрөгөөр торгож нэг оноо хасах шийтгэл оногдуулахад тэрээр уурлаж “арчаагүй п-да нар ингэдэг байхгүй юу” хараажээ. Ингээд маргаан үүсэхэд тэрээр цагдааг үүрч шидээд “ингэж унагадаг байхгүй юу” гэж даналзжээ. Улмаар тэнд байсан цагдаа нарт “харьцаандаа соёл ш-а п-дануудаа” гэж зөвлөн сургамжилсан гэнэ. Доромжуулсан цагдаа нар түүнийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр нэг хоног баривчилжээ. Шүүх энэ хоногийг 15 мянган төгрөгөөр үнэлж хасаад үүрч шидэгчид 2,7 сая төгрөгийн торгох ял оноожээ.