alim.mn | 2024.12.31
НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар 9 сая төгрөгийн буцалтгүй тусламж авчээ

НИТХын төлөөлөгч Б.Сүхбаатарыг "Боов" Сүхбаатар гэж тодотгох нь бий. Учир нь нарийн боовны чиглэлийн "Суман гүн" үйлдвэрийн эзэн. НИТХ-ийн төлөөлөгч Б.Сүхбаатар 1998-2002 онд Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль төгсөн БАКАЛАВР зэрэгтэй. 2008 онд Удирдлагын академийн Бизнес удирдлага,  2012-2014 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагаар төгссөн хүн.  Б.Сүхбаатар 2002-2009 онд "Суман гүн трэйд"-ийн захирлаар ажиллаж байгаад 2009 онд “Улаанбаатар Бизнес хөгжлийн төв” НӨҮГ-ын дэд захирал болсон.  Харин 2012-2014 онд “TV10” телевизийн захирал, 2014 онд “Эрүүл хүнс” ХХК-ийн захирал гээд "холимог хуурга" шиг ажлын туршлагатай. Б.Сүхбаатар 2016-2020 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, 2019-2020 онд “НОСК”-ийн захирал, 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байна. 

Нам төр, нийслэлд удаан зүтгэсэн Б.Сүхбаатар хувьдаа бизнестэй болохоор хэр баргийн зүйл дээр хүний гар харж, царай алдаад байхааргүй. Харин өнгөрсөн 2 дугаар сард НИТХ-ын зүгээс Б,Сүхбаатарт буцалтгүй тусламж болгон 9 сая төгрөг олгожээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ