С.Сэрчмаагийн краш Баачка
МУСГЗ, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, МУСТА С.Сэрчмаа хоёр машиндаа лайв хийж яваад, анекдот ярих гэсэн биш, олны жигшил, эгдүүцлийг төрүүлж, энэ ярианы дагуу цагдаагийн газраас шалгасан. Эмэгтэй хүн, эх хүн, охид эмэгтэйчүүд сонсохоос эмзэглэн айж жигшмээр зүйлийг Бачка инээн ярьж, С.Сэрчмаа тачигнатал инээж сонссон билээ. Энэ “онигоо”-ноос болж, 25 дугаар суваг телевиз амралтын өдөр оргил цагаар нэвтрүүлдэг, С.Сэрчмаагийн нэвтрүүлгийг гаргахыг хориглосон билээ. Энэ бол ёс зүйгүй дуучинд ёс зүйн хариуцлага тооцсон сайн жишээ болсон юм.
Саяхан “Никитон”-ы Бачкагийн төрсөн өдөр болсон. Энэ өдөр “онигооны хам хэрэгтэн” дуучин С.Сэрчмаа мэндчилгээ дэвшүүлж, “Сургуулийн хүндэт ахдаа төрсөн өдрийн мэнд хүргэе! Хайртай шүү. Краш минь. Түм бум наслаарай!” хэмээн мэндчилж, энэ хамт авахуулсан зургаа оруулжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ