alim.mn | 2024.12.22
Г.Ариунбаатар уран бүтээлдээ орлоо
Дэлхийн шилдэг баритонуудын нэг Г.Ариунбаатар ОХУ-ын "Марийнский" театрт уригдан дуулж, урт хугацааны гэрээ байгуулсан. Одоо Монгол, Орос улсын хооронд жим гартал нисдэг болсон дуучин. Одоо удахгүй явж, хоёр ч дуурьд оролцохоор болжээ. Тэрбээр "Би хязгааргүй мөрөөддөг, түүндээ хүрэх жимийг олсон. Бага багаар зогсолтгүй зүтгэсээр л байна. Адармаатай ч Амттай гэж... миний энэ аялал...Алдаа,Оноог минь дэнсэлж , нүдгүй мэт тэмтэрч тэнэгтхийг минь өршөөж үргэлжид хажууд байдаг бас байсан бүгдэд Талархаж явдаг даа. Миний энэ аялалд ерөөл өргөж, үргэлжид дэмжиж, итгэл үзүүлж байдаг та нартаа их л гялайх юм даа. Атаа хорсол байж гэмээнэ, уучлал өршөөл байдаг байх, ээдээ аль болох Гэгээн байна шүү бүгдээрээ! ТУНГАЛАГХАН ӨГЛӨӨНИЙ МЭНДЭЭ!" гэжээ.

Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг нь гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар 2019 оноос ОХУ-ын Марийнский театрт дуулахаар болсон байна.  Энэ тухайгаа гавьяат дуучин Г.Ариунбаатар "Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна" гэсэн юм. Г.Ариунбаатар ОХУ-д гэр бүлээрээ суурьшин амьдарсан ч цар тахал гарснаас жүжигчин Б.Баярмаа хүүхдүүдтэйгээ Монголд амьдарч, дуучин Г.Ариунбаатар тоглолтдоо оролцчихоод эх орондоо амьдрах болсон билээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ