Баян-Өлгий аймгийн хувьд цар тахал хамгийн их тархсан аймгуудын нэг. Саяхан 10 хоног хатуу хөл хорио тогтоосон удаатай. Элсэлтийн Ерөнхий шалгалтын үеэр өлгийн хүүхдүүд сурлагын чанар амжилтаар сүүлж мушгиж, Баделхан гэх ганц хүний гарт орж, сонгогдсон гишүүдийнхээ гарт бүх томилгоо ордог газар. Одоо Т.Аубакир гишүүн "азаргалж" эхэлсэн сурагтай.
Ямартаа л Жадамбаа генералын хүү ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Баян-Өлгийд очиж ажиллаад ирсэн. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ж.Энхбаяр нийслэлд ирж амжаагүй шахуу байхад араас нь Баян-Өлгийн удирдлагууд Улаанбаатарт буужээ. Ингэхдээ Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржин болон бүх газар, хэлтсийн дарга нар хотод бөөнөөрөө ирж, Элчин сайдын яам, Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайдуудтай нь толгой дараалан уулзаж явна. Саяхан АНУ-ын Элчин сайд, араас нь Казакстаны Элчин сайд болон Туркийн Элчин сайдтай уулзан, хөл хөөр болон хэсэж байна. Одоо Баян-Өлгийн аймгийн дарга нар ГХЯ-ыг алгасаад орон орны Элчин сайдтай нь шууд уулздаг болжээ. Өөр бусад 20 аймгийн удирдлагууд ингэж хэсээд, тусгайлан уулзаад байгаа юм алга.
Баян-Өлгий аймагт нь коронавирус дэгдээд сүйд болж байгаа. Уг нь өдийд аймгууд нийслэлд "айл хэсэж" явах байтугай өвлийн бэлтгэл, хадлан тэжээл, цар тахал гээд толгой өндийх завгүй, ажил их баймаар юм. Намрын ид ажлын үеэр Бүх дарга нараа дагуулж нийслэл хотод зугаалсан, Элчин сайдын яам хэсэн Элчин сайдуудтай нь уулзаж яваа Засаг дарга Д.Бауыржин болон түүнийг дагалдагсдад Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцох хэрэгтэй.