alim.mn | 2024.12.23
Энхийг сахиулагчдын вакциний мөнгөнөөс ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын экс байцаагчид 264 сая төгрөг завшсан хэргээс ...

Өнгөрсөн оны хавраас хэвлэлээр Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргүүдийн заавал хийлгэх дархлаажуулалт/вакцижуулалт/-ын хөрөнгөнөөс их хэмжээгээр завшсан тухай мэдээлэл гарсан. Тухайн үед ЗХЖШ-ынхан ийм хэрэг гарсаныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл хөрөнгө завшилт нь 2010, түүнээс ч өмнө эхэлсэн байж магадгүй байна. Энэ хэрэгт  Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Дуламсүрэн, мөн газар хэлтсийн мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Сарантуяа, мөн газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч, их эмч улсын байцаагч С.Базаррагчаа нар холбогдсон. Дарга болох Т.Д нь бас холбогдсон ч нас барсан тул түүнд холбогдох 89,9 сая төгрөгийн хэрэг хаагджээ. Б.Дуламсүрэн нь Их тоонот”, “Үлэмж тун”, “Предикат-Амар” , “Монлевзия”, “Атар-Ирээдүй”, “Палома” компаний дансаар 264 сая, Б.Сарантуяа нь “Монлевзия”, “Атар-Ирээдүй”, “Палома” компаний дансаар 107.6 сая, С.Б нь “Их Тоонот”, “Үлэмж тун”, “Предикат-Амар” компаниудын 156.4 сая төгрөг гаргаад өөртөө 24 саяыг авчээ. Экс байцаагчид мөнгө гаргаж өгсөн компанид эхлээд 10 хувийг сүүлдээ 20 хувийг өгдөг байсан. Афганистан дахь НАТО-гийн  “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд манай цэргүүд 2010 оноос оролцож эхэлсэн. Энэ хэргийг эхлээд ЗХЖШ дотоод хяналтаараа илрүүлжээ.  Өнгөрсөн оны 2-р сард Афганистан улсад үүрэг гүйцэтгэх 9-р ээлжийн үйл ажиллагаанд санхүүгийн шалгалт хийжээ. Шалгалтаар БХ-ын сайдын болон Жанжин штабын даргын тушаалыг харьцуулахад хөрөнгөний хэмжээн дээр зөрүүтэй гарчээ. ХӨСҮТ-ээс вакцины үнийн судалгаа авахад улсын үнэ болон тус эмнэлгийн үнэ мөн зөрсөн байна. Ингээд нарийвчилсан шалгалт хийхэд 2010-2019 оны хооронд нийтдээ 264 сая төгрөгийг нэр бүхий зургаан компаний дансанд тогтмол шилжигдэж байсан нь тогтоогджээ.  ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетийн сувилагчдаас тайлбар авахад “танайхан хоосон нэхэмжлэх авдаг” гэжээ. Ирсэн нэхэмжлэхүүдийг шалгахад бичгийн хэв нь орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Дуламсүрэнгийн гарын үсгийн хэвтэй адилхан гарчээ. Ингээд тэд хэргээ хүлээсэн байна. Тэрээр 2012 онд ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газарт ажиллаж эхэлсэн. Цэргийн бүрэлдэхүүний нэг удаагийн ээлжинд явах цэргийн тоогоор вакцины төрөл болон үнийн дүн урьдчилан бодогдож төсөвлөгдөн улмаар БХ-ын сайдын болон ЗХЖШ-ын даргын тушаалд хавсрагддаг. Шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг дөрвөн өвчний вакцинийг бүгдэд нь хийхээр төсөвлөгдөг аж.  Гэхдээ дээрхи вакцинийг давтамжтай хийдэг тул нэг удаагийн ээлжинд явах 120 цэргээс тодорхой вакцинийг хийлгэлгүй өнжих цэрэг олонтоо гардаг. Ингээд нэр бүхий вакцин хийлгэхгүй цэргүүд цөөнгүй гарч төсөвлөгдсөн хүний тоо буурч улмаар вакцины үнийн дүнгээс илүүдэл гардаг байжээ. Үүнийг нь л тэд завшиж ирсэн. Завшихдаа эхлээд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын албанаас “вакцин хийлгэх цэргүүдийн тоонд өөрчлөлт орж магадгүй боллоо” гээд хоосон нэхэмжлэх авна. Мөн мөнгө гаргах эмийн сантай, эмнэлгийн чиглэлийн компани олдог. Авсан нэхэмжлэх дээрээ илүү гарсан үлдэгдлийн дүнгээр цэргийн тоо, үнийг тааруулж бичээд мөнгө шижлүүлэх компанийн нэхэмжлэлийг хамт БХЯ-ны санхүүд өгдөг байжээ. Тэрээр 2012 оны 11-р сараас 2019 оны 4-р сар хүртэлх ХӨСҮТ-ийн 25 удаагийн, компаниудын 13 удаагийн нэхэмжлэхийг, аж ахуйн нэгжүүдээс 13 удаагийн нэхэмжлэхийг тааруулж бичсэнээ хүлээсэн. Мөн “Би эхэн үедээ даргатайгаа зөвшилцөж байгаад бичдэг байсан. 2017 оноос хойш өөрөө бие даан бичдэг болсон. Д дарга 2016 оныг дуусах хүртэл хугацаанд бидний авсан мөнгөнөөс тодорхой хувийг авч байсан. Яагаад Д, С.Базаррагчаа эмч хоёр 2016 оноос хойш мөнгө авахаа больсон гэхээр энэ хоёр 2016 оны мөнгийг хуваагаад авчихсан юм шиг санагдсан” гэжээ. Ингээд даргаасаа салж Б.Сарантуяатай нийлжээ. Түүнээс гадна өмнө нь хамт ажиллаж байсан гэх Б.Оюунчимэгийг татаж оруулжээ. Тэрээр мөнгө гаргаж өгөх “Их Тооног”, “Үлэмж тун” гэдэг хоёр компанийг олж өгөөд 4,2 сая төгрөгийн шагнал авчээ. Ийнхүү олон жил үргэлжилсэн завшилтаар энхийг сахиулагчдын вакцинжуулалтын мөнгөнөөс Б.Дуламсүрэн нь 79,8 сая, С.Базаррагчаа нь 24,4 сая, Д.Сарантуяа нь 26,5 сая төгрөг халаасалсан байна. Мөнгө гаргаж өгсөн “Атар-Ирээдүй” нь  орж ирсэн 60 сая төгрөгөөс 9,3 саяыг, “Их тоонот” нь 113 саяас 17,1 саяыг, “Предикат Амар” нь 42,6 саяас 4,2 саяыг, “Палома” нь 5,06 саяас 920 мянгыг, “Молевзия” нь 42,6 саяас 8,5 саяыг тус тус авчээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Norovpanzal
4 жилийн өмнө
64.119.21.89
Ene baituhai deeguur baidag 76 eh orniig chin hudaldaj bhad muusain ydarsan ymnuudiig ingej ydag bainaa hiih ymaa olj ydsan ymnuud
Пүрэв-дулам
4 жилийн өмнө
64.119.21.89
Хийх юм аа олж ядсан юм, жоохон аятайхан мэдээлэл оруулаачээ !
Bat dorj babu
4 жилийн өмнө
64.119.21.89
Uhsen ene baituhnail 76 hulgaichuud idej uudag shde uhsen baas
Уншигч
4 жилийн өмнө
66.181.186.239
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад бусдын нэр хүндэд ингэж халдаж болохгүй ээ. Хажууд нь хараад сууж байсан юм шиг бичих юм даа
Zochin
4 жилийн өмнө
202.55.188.40
Bayarbaatar guia tanid ene buh materialiig haanaas henees avaad gargaad bga hun be chi chin harin hamsaatan ni yum bishuu notlogdoogui yum bicheed l aan huvi huni ner hunded denduu haldaj bga yum bishuu ch
Зочин
4 жилийн өмнө
121.143.95.162
Ene door ? taban hvni coment bna. Bvgd holbogdcihson ym shig, esbel 76 gej baritsan ulsuud. Yamar negen argaar meddeg tandag ulsuud bololtoi. Idsen l bol idsen ih baga n hamaagvi ergvvnvvdee.
чи тийм л мундаг эрэн сурвалжлагч-сэтгүүлч юм бол ...
4 жилийн өмнө
202.126.89.206
чи тийм л мундаг эрэн сурвалжлагч-сэтгүүлч юм бол нэг муу хэдэн байцаагч хүүхнээр оролдохоор наад БХЯ, ЗХЖШ-ын том генерал хурандаа эрх мэдлээ ашиглаж албан тушаалын байрыг авчихаад өөрсдөө биш хамаарал бүхий этгээдүүд болон эсвэл гадны хүмүүст түрээслүүлэн ашиг олж байгаа, улмаар хямд үнээр бүр үнэгүй хувьчлуулахаар хөөцөлдөж байгаа талаар бичээч. Өнөөдөр мянга мянга офицер ахлагч нар өөрийн гэх орон байргүй гадуур өндөр үнээр байр түрээслэж, ипотекийн зээлийн ганц өрөө байрны урьдчилгаа мөнгө олох гэж гадаад амь нас эрүүл мэндээ золин байж энхийг дэмжих ажиллагаанд явж байна. Явахдаа зүгээр ч явахгүй зориуд хүнд суртал гаргаж ялих ялихгүй шалтагаар хасахаар дарамталдаг сонгон шалгаруулагч этгээдүүдэд хахууль өгөөд явж байна.
Заа ядаргаа
4 жилийн өмнө
103.10.23.115
Үхсэн БХЯ ЗХЖШ-ын хурандаа генерал газар хэлтэсийн дарга нар чинь наад байтугай л идэж ууж завшиж байгаа ХШҮГ нь тийм сүрхий юм бол наад энхийг сахиулахын мөнгө бусад чиглэлээр хусч байгаа том гаруудаа илрүүлээч нэгмуу хэдэн хүүхнүүдээ л чихдээ шивдээ. Бусад юмаа их л нууж хаадагдаа та нар.
Ноён бондгор
4 жилийн өмнө
139.5.219.226
Төрийн албан хаагчид бүгд идэж байгаа
Зочин
4 жилийн өмнө
202.55.188.46
Ажиллагаанд явуулж өгнө аргалж өгнө гэж мөнгө авдаг эрх бүхий албан тушаалтангуудтайгаө тэмцээрэй илрүүлээрэй олон л нөхөд бгаа шүү
EudGU
3 жилийн өмнө
213.139.229.5
Medicine information for patients. Drug Class. where can i get generic viagra no prescription in USA. Some information about medication. Read information now. All about pills. Some about drug. All what you want to know about meds. 9fea342
txpcervbq
1 жилийн өмнө
114.25.73.61
Энхийг сахиулагчдын вакциний мөнгөнөөс ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын экс байцаагчид 264 сая төгрөг завшсан хэргээс ... txpcervbq http://www.g01u7q8q38o761fxf0zb4u0q0wds2u61s.org/ atxpcervbq [url=http://www.g01u7q8q38o761fxf0zb4u0q0wds2u61s.org/]utxpcervbq[/url]
Төстэй мэдээ