alim.mn | 2024.12.31
"АН"-аас З.Энхболд, Ц.Туваан нарт хариуцлага тооцож “хөөх” санал гаргажээ
С.Эрдэнэ даргатай буюу албан ёсны тамга, тэмдэгтэй АН-ын Үндсэн Дүрмийн Хороо  8-р сарын 30-нд хуралдан, Архангайн “урвагчид” буюу НИТХ дахь МАН-ынхантай нийлэн, өөрийн намаас томилогдсон аймгийн засаг даргаа огцруулсан М.Батжаргал, Р.Нямдорж, Э.Баттулга нарт Үндсэн дүрмийн хорооноос Үндсэн дүрмийн 3.9.3.4 дагуу Ардчилсан намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл хүлээлгэсэн билээ. Мөн АН-ын Үндсэн Дүрмийн Хороо 9-р сарын 3-нд дахин хуралджээ.
Энэ үеэр АН-ын дарга асан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарт мөн хариуцлага тооцож, АН-ыаас “хөөх” санал яригдсан байна.
Уг саналыг 10-р сарын дундуур АН-ын Үндсэн Дүрмийн Хороо дахин хуралдаж, эцэслэн шийдэхээр болжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ