Хар тамхины хэргийн шүүх хурал дээр хар тамхи татаад баривчлагджээ
Ийм итгэмээргүй улаан цагаандаа гарсан хэрэг Америкийн Теннеси мужийн Вилсон хотын шүүхэд өнгөрсөн даваа гаригт болжээ. 20 настай Спенсэр Бостоныг хар тамхи наймаалсан гэх үндэслэлээр цагдаа баривчилж шүүгч Хэйвуд Барри хэргийг шүүжээ. Гэтэл шүүх хуралдааны үеэр шүүгдэгч нь энгэрээсээ хар тамхитай тамхи гаргаж ирж шүдэнзээр асаагаад бүх хүнийг харсаар байтал татаж гарчээ. Бүр хар тамхи татаж байгааг нь хамгаалалтынхан ухаарахаас өмнө хэд сайн сороод авсан гэнэ. Шүүгдэгчийг дор нь баривчилж шүүх хуралдааны танхимаас гаргасан агаад тэрээр “хүн олсоноо сайн хүртэх хэрэгтэй” гэж хашгирчээ.
https://edition.cnn.com/2020/01/28/us/tennessee-man-marijuana-trnd/index.html
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ