alim.mn | 2025.05.14
О.Цогтгэрэлийн АН-ын ОНХМ хариуцсан НБД-аар кино найруулагч томилогдлоо
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн тушаалаар АН-ын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Хүрэлбаатарын Батсүх томилогджээ. Х.Батсүх нь Кино найруулагч мэргэжилтэй. Тэрбээр 2012 оноос судалгаа, олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд улс төр, нийгмийн чиглэлийн 200 гаруй судалгааны төслүүдийг амжилттай удирдан ажилласан гэнэ. Мөн бүх шатны сонгуулиудад нэр дэвшигч болон улс төрийн намуудад олон нийттэй харилцах чиглэлээр зөвлөн ажилладаг байна.
АЗХ-ны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, БЗД-ын АН-н намын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ