Амны хаалтын үнээ 6 дахин нэмсэн дэлгүүрийг 3 сая юаниар торгожээ
Бээжин хотын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар амны хаалтын үнээ зургаа дахин нэмсэн эмийн бөөний худалдааны “Beijing Jimin Kangtai Pharmacy” төвийг 3 сая юань буюу 434 мянган доллароор торгожээ. Мөн иргэдээс авсан илүү мөнгөө буцаан өгөхийг даалгажээ. Тус дэлгүүр нь 143 юаны үнэтэй 3M загварын амны хаалтаа 850 хүртэл өсгөсөн байжээ. Корона вирусын халдвар дэгдсэнээс хойш хяналтын байгууллага амны хаалтын үнээ нэмсэн 31 хэргийг илрүүлж үнийг нь буулган торгох арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ