НБОГ-ын минж үржүүлгийн төвийн минжнээс коронавирус илэрчээ
Нийслэлийн Байгаль Орчны газрын минж үржүүлгийн төвийн минжнээс коронавирусийн “дельта” хувилбар илэрчээ.
Энэ төвд ажилладаг хүмүүс найдугаар сард коронавирусийн халдвараар өвчилж, тусгаарлагдан бүгд эдгэсэн байна.
Гэтэл энэ төвд байдаг 50 гаруй минжний заримд нь өвчний шинж тэмдэг илэрч, Зоонозын өвчин судлалын төвд хийсэн шинжилгээгээр коронавирус болох нь батлагдаж, одоогоор бүгд эдгэсэн гэнэ.
Энэ нь манай улсад хүнээс амьтанд халдварласан анхны тохиолдол ажээ. Тиймээс гэртээ амьтан тэжээдэг иргэдийг анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн хүмүүс сануулсан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ