alim.mn | 2025.06.09
Баянгол дүүргийн ЗДТГ-ынхан 10 сая төгрөгөөр Өгий нуурт амарсан нь илэрчээ

Тус дүүргийн ЗДТГ-ынхан цар тахал дэгдэхээс өмнөхөн буюу 2020 онд ийнхүү амжаад сайхан амраад иржээ. Энэ “аялал” нэртэй амралтыг зохион байгуулахад нийтдээ 10 сая төгрөг зарцуулсан байна. Мөн энэхүү арга хэмжээний зорилгыг “албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, бие бялдрыг чийрэгжүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх” хэмээн  халхавчилжээ.  Засгийн газрын 2002 оны 200-р тогтоолоор төсөвт байгууллагуудыг аялал зугаалга, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Гэсэн ч Засгийн газрын наадам хийх, овоо тахихыг хориглосон 2021 оны тогтоолыг дуртай нь зөрчиж байхад 20 жилийн өмнөхийг хэн ч дагахгүй нь мэдээж.  Амарч аялах дуртай Баянголын дарга нар “амжилт бүтээл”-ээ сурталчилуулахад маш их хөрөнгө зарцуулжээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 169 сая төгрөгийг үржээ. Үүнд үндсэн үйл ажиллагааны зардлаас 48 саяыг гаргасан бол үлдсэн 120 саяыг нь Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулжээ. Бүр 43 сая төгрөгийг нь бэлэн мөнгөөр гаргасан нь тогтоогдсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.21.104.46
татвар төлөгчдийн мөнгөөр ингэж зугаацахгүй ээ, буцааж тушаа
Төстэй мэдээ