alim.mn | 2025.04.05
Coldplay хамтлаг BTS хамтлагтай хамтрахаар болжээ

Британийн рок хамтлаг Coldplay Өмнөд Солонгосын K-pop хамтлаг BTS-тэй хамтарч уран бүтээл туурвина гэсэн яриа гараад байсан нь үнэн болж батлагдлаа. Ази, Европын хоёр хамтлаг хамтарч, Англи, Солонгос хэл дээр дуулагдах “My Universe” дууг хамтран бичиж, продюсерээр нь Шведийн продюсер Макс Мартин ажиллажээ. Энэ продюсер Бритни Спирс. Тэйлор Свифт зэрэг ододтой хамтран ажиллаж байсан туршлагатай.

Шинэ дуу есдүгээр сарын 24-нд цацагдаж, Coldplay хамтлагийн ес дэх “Music of the Spheres”-цомогт багтахаар болжээ. Coldplay хамтлагийн шинэ цомог аравдугаар сарын 15-нд нээлтээ хийх юм.

Өмнөд Солонгосын долоон гишүүнтэй BTS хамтлаг дэлхийн хөгжмийн ертөнцөд хамгийн өндөр амжилт үзүүлсэн K-pop уран бүтээлчид болоод байгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ