МУСТА Т.Дэлгэрмөрөн, тогооч Т.Ананда хоёр сайн дураараа хувийн амьдралаа реалити шоу болгож, олны хэл амны бай болдог. Тэд өмнө нь нэг нь ханиа алдаж, нөгөө нь нөхрөөсөө салж хэн хэн нь ганц охиноо хөтлөн үлдсэн. Гэхдээ Солонгон ааштын охин нөхөр дээрээ үлдсэн, Дэлгэрмөрөн хамт амьдартлаа мэдээгүй байсан гэх юм билээ. Нэг нь 40, нөгөө нь 30 шүргэсэн насандаа учирч, жил дараалан хоёр охинтой болсон ч хэн хэнд нь хүлээц тэвчээр, биеэ барих чадвар байдаггүй бололтой. Байнга тогооноосоо хальсан их хэрүүл дэгдээж байдаг. Дөнгөж өчигдөр Солонгон аашт Т.Дэлгэрмөрөнгийн том охин Д.Зөөлөнсий рүү залгаж, аавыг нь элдэв бусаар хэлэн "тачигнасан" бичлэг цацагдлаа. Хоёр бага охин нь балчир ч Д.Зөөлөнсий өсвөр насны охин. Энэ бүх хэл ам, хэрүүл тэмцэл, салж нийлэх, эцэс төгсгөлгүй маргаан сэтгэл санаанд нь сайнаар нөлөөлөхгүй нь лав.