alim.mn | 2024.12.25
УГЖ У.Уранчимэгийн нөхөр Г.Цоггэрэл

МУГЖ У.Уранчимэг УДЭТ-аас гарч, хувийнхаа "Хувьсал" продакшныг удирдаж буй. Харин эсрэгээр тус продакшныг үүсгэн байгуулж, өдий хүргэсэн нөхөр Г.Цоггэрэл нь төрийн албанд орж, Үндэсний урлагийн их театрын даргаар ажиллаж байна. Одоо ҮУИТ-т байшин байртай болгоно хэмээн 160 айлын газрыг хүчээр шахам чөлөөлж дуусгаж буй. Г.Цоггэрэл эхнэрийнхээ гол дүрд тоглосон бүх жүжгүүдийн продюсер болсон хүн. Харин энэ жил наадмыг найруулахаар улайран зүтгэж Г.Цоггэрэл "Титаник" хөлөг сүйрч, хүмүүс усанд живж байхад 4 хөгжимчин хийл тоглосоор л байдаг. Бид яг ийм л үүрэгтэй. Ард түмэндээ сайхан юм харуулах гэж байна. Энэ бидний үүрэг, ард түмэн итгэх хэрэгтэй" гэж хэлээд олны шүүмжлэлд өртсөн юм. Юутай ч эхнэрээсээ түрүүнд жүжигчний мэргэжил эзэмшин театрт ажиллаж байсан ч "Нэг гэр бүлийн хоёр хоёулаа урлагаар явбал амьдрал хэцүүднэ" гэсээр театраасаа гарч, хувийн бизнесээ хөөсөн хүн. Г.Цоггэрэл, У.Уранчимэг хоёр ганц охинтой. Охин нь урд хөршид сурдаг, урлагийн салбараас одоохондоо хол байгаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ