Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, яруу найрагч Цоодолын Хулан хоёр нэг газар унаж, нэг голын усаар угаалгасан хүүхдүүд. Насыг нь тоолбол яруу найрагч Ц.Хулан нь Х.Тэмүүжингээсээ уртаашаа, өргөөшөө гурван насаар эгч. Сайхан хүүхэн багаасаа л ямагт ихэмсэг, эрхэмсэг оршиж, тас намжирдаж явдаг болохоор Цоодолын Хулан нь Х.Тэмүүжин гишүүнд багадаа эгчирхэж л явсан биз. Саяхан нэг нутгийн хоёр таарч УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин Цоодолын Хуланг “Сайн байна уу, эгчээ...” гэж хүндэтгэн мэндэлтэл ёстой л омголон хулан шиг дүрэлзсэн ааштай Хулан найрагч “Битгий маяглаад бай чи. Би яахаараа чамаас эгч байдаг юм бэ” гэж хуйсганажээ. Хэрэв Х.Тэмүүжин гишүүн “Сайн байна уу, Хулан чи...” гэвэл бүр гай болж, “Чи хэзээ ийм том болчихсон юм бэ” гэж зад загнан даналзаж, хөөрхий Х.Тэмүүжинг бүлтэгнүүлэх байсан байлгүй. Яаж ч аргалж болдоггүй сайхан хүүхний аашаа гэж...