alim.mn | 2024.12.22
МУГТ Э.Цэндбаатар багшаасаа уучлал гуйлаа

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар алдаа дутагдлаа бүрэн ухамсарлаж, ард түмнээсээ уучлалт гуйлаа. Мөн хоёр охиныхоо нэрээр тангараглаж, архи дарснаас ч татгалзаж байгаагаа зарлав. Ингээд дэлхийн аваргын тэмцээнд оролцуулах боломж эрэлхийлсээр МЗХ-нд хандсан билээ.Тэгвэл МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Төрсүлд тэргүүтэй удирдлагууд Монголын боксын холбоо, БТСУХ-ны удирдлагуудад хандаж өмнөөс нь дахин уучлал хүсч, сүүлчийн дэлхийн аваргад нь оролцуулах боломжоор хангаж өгөх, шаардлагатай бол МЗХ батлан дааж тэмцээнд явуулах тухай албан хүсэлт тавьжээ. Ингэхдээ эв хүндэтгэлийн цагаан хадаг барьж, алдаагаа ухамсарласан зэргийг нь харгалзан үзэж залуу хүнийх нь хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэв.Мөн МУГТ Э.Цэндбаатар ч бас багшаа намайг уучлаарай хэмээн хоолой нь зангиран байж өвдөг сөгдөн гуйж багшид барьдаг хүндэтгэлийн шар хадаг өргөн барив. МБХ-ны зүгээс бид ч бас чамд хайртай хэмээн хүндэтгэн хүлээн авч Удирдах зөвлөлд уламжлан даруй шийдвэрлэж өгөхөө амлалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ