Хэн ч гэсэн чанартай удаан эдэлгээтэй сайн бараа хийлгэж авахыг хүсдэг. Тэгвэл Т.Гантөмөр даргатай нийслэлийн Захирагчийн албаныхан үгүй аж. Тус албаны 2020 оны ажлаас “хошууны бузрыг ухвал далай л гэсэн үг” гэдэг шиг хариуцлагагүй, сэтгэлгүй үйлдлүүд гарчээ. Үүнд 507 сая төгрөгийн өртөгтэй “нийтийн ээмшлийн гудамж талбайд торхтой модны сав нийлүүлэх тендерийг дурдахад л хангалттай. Т.Гантөмөр даргын цэргүүд тендерийн бичиг баримтыг бүрдүлэхдээ жинхэнэ “гурилдаж” өгчээ. Гол шалгуур үзүүлэлтийн нэг болох тендерт оролцогчийн техникийн чадавхи туршлага, ажилчдын боловсрол мэдлэгийн ур чадварыг орхигдуулсанаас “Фючер Пайшн Тийм”, Эбил тек”, “Тод газар” зэрэг компаниуд модон бүтээцийн ажил гүйцэтгэсэн, төмөр бүтээц угсарч гагнасан баримтгүй ороод иржээ. Түүнээс ч илүү ноцтой нь дээрхи компаниудтай байгуулсан гэрээний тусгай нөхцөлд чанарын баталгаат хугацааг 0 жил гэж оруулсан. Барилгын тухай хуульд цагаан дээр хараар “барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна” гэсэн заасан байдаг. Тэгвэл Т.Гантөмөр даргатай ажлын албаныхан ямар ч чанаргүй модон торх хийлгүүлээд жил болон төсвөөс мөнгө гаргаж тендер зарлаад сууж байх бодолтой гэсэн зүгнэлт гарч байна. Энэ даргатан хотод “ажиллаад” удсан. Одоо гараас нь юу ч гарахгүй болжээ. Т.Гантөмөрийн сэтгэл, чадвар гээд бүх зүйл нь “0” заасан гэдгийг дээрхи баримт харуулж байна.