alim.mn | 2024.12.25
ЧД-ийн Засаг Н.Батсүмбэрэл 6 сая төгрөгийн одон тараажээ

Төсөв хэмнэх талаар дээр дооргүй ярьж, маань мэгзэм шиг давтавч, ачир дээрээ хэрэгжүүлдэггүй. Тэр тусмаа цар тахлын хүнд үед, эмнэлэг, эмч нь хүрэлцэхгүй байгаа нөхцөлд Засгийн газар, Сангийн яамнаас төрийн байгууллагын төсвийн зардлыг бүх боломжоороо хумих чиглэл өгч байна. Шаардлагагүй бүх зардлыг танана гэдэг ч зарим “том толгойтой” дарга нар хэрэгжүүлэхгүй байна.

 Тухайлбал Чингэлтэй дүүргийн Засаг дарга, орлогч дарга нар 6 сая төгрөгийн медаль тараажээ. Чингэлтэй Дүүргийн Н.Батсүмбэрэл, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар нар “Чандмань одон” гэх гарган олгожээ.

Энэ одонг тараахын тулд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга 2021 оны 05 дугаар 10-нд тушаал гаргаж, 5.5 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Мөн хэдхэн өдрийн дараа 450 мянган төгрөг нэмснээр үед Чингэлтэй дүүргийн удирдлагууд 6 сая төгрөгийг шагналд зарцуулсан байгаа юм.

Төрийн нэрийн өмнөөс олгодог, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон, Гавьяат гэхчлэн цол тэмдэг бий. Тэр одон тэмдгийг зөв буруу талаар яригдаж байхад нэг дүүрэг, 5-6 сая төгрөг зарцуулан “Чандмань” нэр өгөөд тэмдэг хэвлэж байх. Тэнэг хүн тэмдгэнд дуртай гэлцдэг. Тэр тэмдгийг найр наадамд нэг зүүх байх. Үхэхдээ улаан хамба хилэн даавуунд зүүж авсан дээрээ нэг тавих байх. Харин нэгэнт үхсэн хойно тэр олон тэмдгийг тамд ч, диваажинд ч, эрлэгийн элч ч тоохгүй шүү. Ийм байхад эрээн төмөр тэмдгийн араас хөөцөлдсөөр, энийг нь нэг Дүүргийн Засаг дарга өөгшүүлж, төсвийн мөнгөөр тоглосоор байх уу?


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ