Саяхан Холливудэд томоохон арга хэмжээ болж, улаан хивсний ёслолоор хоёр жил хоригдсон одод гоёж олны өмнө гарлаа. Дэлхийн хэмжээний оддын гоёл, шинээр үүсгэсэн хайрын харилцааг мэдээлсээр байна. Тэдэн дунд онцгойрсон нэг сайхан хос бол жүжигчин Жорж Клуни, хуульч Амал Клуни хоёр. Тэд 2014 онд Венецид хуримаа хийсэн. Тэр үед Жорж Клуни 53 настай, Амаль Клуни 33 настай, хэн хэнийх нь анхны гэрлэлт болсон юм. Жорж Клуни, Амаль Клуни хоёр 2017 онд ихэр хүүхэдтэй болсон. Хүүхдүүд нь мөн л тэдний анхны хүүхэд, охиноо Элла, хүүгээ Александер гэж нэрлэсэн билээ. Жорж Клуни одоо 60 настай бол түүний эхнэр, хүний эрхийн хуульч, ливан гаралтай Амаль нь 43 настай.
Жорж Клуни "Ертөнцийн сайхан залуу, "Ертөнцийн нөлөөт эрхэм" зэрэг олон тодотголтой. Тэрбээр Рене Зелвегер, Жулиа Робертс, Синди Кроуфорд, Келли Престон зэрэг сайхан эмэгтэйчүүдтэй болзож байсан ч гэрлээгүй. Харин 53 настайдаа Нью Иоркийн их сургууль төгссөн хууль эмэгтэйтэй гэрлэж, хамтдаа аз жаргалтай амьдарч байна.