alim.mn | 2024.12.22
Сорил тоглолт 10 сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарчээ

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлыг хэлэлцжээ.

Түүний гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д Э.Цэндбаатарын оронд өрсөлдөхөөр болсон “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь ДАШТ-д явуулахаар болсон байна.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан.

Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан.

Үүний дагуу өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар болсныг МҮОП-оос мэдээллээ. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.

Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ