alim.mn | 2025.06.10
Л.Энх-Амгалан яамаа цомхотгож байхад Б.Мөнхбаатар яамны барилгын зураг боловсруулах 300 сая төгрөгийн тендер зарлажээ

Энэ Засгийн газрын хоёр сайд эсрэг тэсрэг ажиллаж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан зоригтой шинэчлэл хийж яамны ажилтнуудынхаа тоог 30 хувиар цөөрүүлжээ. Цаашид ч цомхотгох гэнэ. Мөн яамны том байшингаас ч нүүж жижигхэн, зардал багатай байранд орохоор төлөвлөсөн. Тэгвэл БХБ-ы сайд Б.Мөнхбаатар эсрэгээрээ яамны шинэ барилгын зураг төсөл боловсруулахаар 300 сая төгрөгний тендер зарлаад ханхайж сууж байна. Нийслэл хотын шил толь болсон өндөр барилгуудын нэлээд хэсэг нь яам, агентлаг, дүүргийн ЗДТГ-ын байр байдаг. Хамгийн өндөр, том дээр нь хамгийн тансаг харшид сайд дарга нар заларч байна. Барилга гаднаа гял цал шигээ дотроо үзэмжтэй тохижилт, үнэт тавилгаар битүү бүрхэгдсэн. ХЗДХЯ-ны байрыг таван одтой зочид буудалтай андуурахад гайхах зүйлгүй. Тэгвэл бас нэгэн ийм харшид Б.Мөнхбаатар залрахаар бэлдэж байна. Зөвхөн зураг төслийн өртөг нь 300 сая төгрөг гэхээр барих зардал нь доод тал нь таван тэрбум байх магадлалтай. Том биетэй сайдад том барилга том өрөө, том сандал ширээ хэрэгтэй. Үүнээс үзэхэд энэ сайд төрд ихээхэн зардалтай тусаж байгаа нь илт. Цаашид жижигхэн байшин,сандал ширээ, машинд багтахаар биетэй хүнийг сайд болгож байвал таарна.

ХЗДХЯ-ны байр

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ