alim.mn | 2024.12.25
Т.Дэлгэрмөрөн: Эрээ адалсан эмс охид ичих нүүргүй болжээ
“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг уяхан, эмзэг, дуу хоолой, дуулсан дуу шигээ нарийн мэдрэмжтэй гэж мэдэх хүмүүс нь хэлдэг. Харин одоо хувийн амьдрал нь ороо бусгаа, түүнээ дагаад зан араншин нь ч хувьсан өөрчлөгдөж буй гэж ойр дотныхон нь өмөөрдөг. Анхны ханиа хүнд өвчнөөр алдсан Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда гэгч хөөрхөн бүсгүйтэй учирч жил дараалан охинтой боллоо. Анхны ханиа алдаж, 10 нас ч хүрээгүй охиноо хөтлөн үлдсэн Дээгийг одоо л нэг сайхан амьдрах нь гэтэл бас л амаргүй байдаг бололтой. Охин Д.Зөөлөнсийг нь Т.Ананда загнаж буй бичлэг цацагдсан. Үүнээс болсон уу дуучин Т.Дэлгэрмөрөн Болдкогийн “Шударга ярья” нэвтрүүлэг орж илэн далангүй, шударга яриа өрнүүлсэн байна. Тэрбээр
“Далд хүчирхийлэл гэж юу вэ?
“Шударга ярья” Boldko tok show нэвтрүүлэгт уригдан оролцож эрчүүдийн эрх чөлөө, нэр төр, хөрөнгө мөнгөнд эрээ цээргүй халдаж хохироодог, хуулийн цоорхой ашиглан хялбар аргаар амьдрагчдын үнэн төрхийг дэлгэрэнгүй ярьж хэлж өглөө.
Тийм ээ, өнөөдрийн бохир нийгэмд хүн чанар, мөн чанар, мөс чанараа гээсэн эрээ адалсан эмс охид дэндүү ичих нүүргүй болжээ.
Аав шиг чинь, ах шиг чинь, эрэгтэй дүү шиг чинь гэмгүй үнэн сэтгэлээрээ амьдарсан эрчүүдийг тэд хэрхэн хохироож, амьдаар нь тамлан хувь заяаг нь доройтуулж, араатан нохдоос дор авирлаж хүүхдийн эрхийг зөрчиж байгаа луйварчдын үнэн дүр төрхийг илэн далангүй ярьж дэлгэсэн бодууштай ярилцлагыг эрчүүдийнхээ өмнөөс сэрэмжлүүлж хийлээ.
Харин аавыгаа ачилдаг, эрчүүдээ хүндэлдэг, эр нөхрөө дээдэлдэг тэнгэрлэг мянга мянган эхнэрүүд бүсгүйчүүдэд энэ нэвтрүүлэг огт хамаагүй ээ. Эрчүүд бид тийм гайхалтай эрхэмсэг бүсгүйчүүддээ хайртай бас хүндэтгэдэг ээ.
Эр хүн ялгаагүй гомдох зүрхтэй урсах нулимстай адилхан тэгш эрхтэй, хүнээс төрсөн хүн билээ.
Тун удахгүй эрчүүдийн эрх ашгийг хамгаалдаг эрүүлжүүлэх, цагдан хорьдог байгууллагуудаас тэс өөр тусалж дэмждэг өмгөөлдөг, хуулийн мэдлэг олгодог томхон төвийг үүсгэн байгуулагдахыг хэн байг гэх вэ тийм ээ. Манай эрчүүд хээгүй гүндүүгүй тулдаа тэвчиж дуугаа хураагаад яваа биз. Тэд нэг тэсэрч эргэвэл ч…” гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ