О.Ариунзул Берлиний загварын долоо хоногт оролцож байна
Загвар өмсөгч, мисс О.Ариунзул Герман, Франц, Италид загварын чиглэлээр ажиллаж байгаа. Энэ зун Монголдоо ирж, төрж өссөн нутаг Дорнодоороо очиж амарсан О.Ариунзул ахиад хилийн чинадыг зорьжээ. Яг одоо Германд Берлиний загварын долоо хоногт оролцож байна. Мөн Франц улсад Ив роше гоо сайхны сурталчилгаанд оролцсон. Итали, Украйны сэтгүүлийн ковер болсон О.Ариунзул 1992 онд төрсөн. Одоо нас нь 30 дөхөж байна. Буриадын гавьяат Б.Амархүүтэй гэрлэж, хүүтэй болсон. Харин Б.Амархүүг хар тамхи хадгалж хэрэглэсэн хэргээр хоригдоход Герман явж, загварын шинэ карьераа эхлүүлсэн. Хэрвээ 13-14 нас, үгүйдээ 20 настайдаа гадагшаа явсан бол цахиур хагалах байжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ