alim.mn | 2024.12.23
ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Т.ГАНТУЛГА 2 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлнээс УИХ-ын гишүүд аав ээждээ, ах дүүгийнхээ хамаарал бүхий компанид авсан нь илэрч, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ёс зүйгүй явдал болж байна. УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн авсан нь МАН-ын бүлгийн 65 бүлгийн гишүүн гэнэтхэн бөөнөөрөө дээгүүрээ хуваагаад авчихсан биш, анхнаасаа арын хаалгаар явж ирсэн тухай яригдаж эхэллээ. ЖДҮХС-гийн зээлнээс авсан явдлыг энэ оноос биш бүр урагшлуулан эхнээс нь шалга гэж ард иргэд шаардаж байгаа. Юутай ч усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг болжээ. Тэр тусмаа 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай,  тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга нартай холбоотой асуудал цөөнгүй гарчээ. Тухайлбал, ХХААХҮЯ-наас 2009 онд зарла­сан тариа хураалтын комбайн нийлүүлэх тендер гэхэд л 36 комбайны нэг бүрийг нь 147 сая төгрө­гөөр үнэлсэн байдаг. Тэр­ комбайныг Хятадаас нэг бүрийг нь 89 сая төгрөгөөр оруу­лаад ирэх боломжтой гэж бизнесмэнүүд хэлдэг.

  Тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгыг Гацууртын Чинбаттай нэг нутгийнх, хүргэн Бат-Эрдэнэтэй нь найз гэдэг. Тухайн үеийн Т.Гантулга Төрийн нарийн бичгийн дарга 2010 онд үрийн зо­риулалттай савны тен­дер зохион байгуулсан байдаг. Нэг тэрбум 800 сая төгрөгийг төсөвт өртөгтэй “Үрийн зориу­лалт­тай босоо төмөр агуу­лах” худалдаж авах тендер зарлаж, зургаан компани оролцсо­ноос “Би Би И” ХХК нэг 1.6 тэрбум, “Дорнод гурил” ХХК нэг тэрбум 790 сая, “Өлзий төв” ХХК 1.8 тэр­бум, “Төмөр транс” ХХК 1.9 тэрбум, “М-Ти-Эс” ХХК нэг тэрбум 815 сая, “Гацуурт” ХХК нэг тэрбум 866 сая төгрөгийн үнийн санал тус,тус ирүүлсэн байжээ. Эндээс харахад “Гацуурт” болон хамгийн бага үнийн са­налтай ком­панийн хоо­ронд 267 сая төгрөгийн үнийн зөрүү гарсан байдаг. Гэтэл хам­­гийн өндөр үнийн са­нал өгсөн нутаг нэгт “Гацуурт”-ын Л.Чинбатад эрхийг нь өг­чихсөн гэдэг. 2013 онд Тариалан эрхлэлтийг дэм­жих сангийн санхүүд Үндэсний аудитын газрынхан шал­галт хийсэн. Тус сангийн удирд­лагууд, яамны Төрийн нарийн бичгийн дарга нар 2009 оноос сангийн мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдож, шалгуулж байсан. Ч.Пэрэнлэй Тариалан эрх­лэлтийг дэмжих сангийн захирлаар ажил­лаж байхдаа 350 сая төгрөгийг хувийн компанидаа зувчуулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-т шалгуулсан.  Ч.Пэрэнлэй нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь эрхлэгч Доржханд, Хөтөл дэх эрхлэгч Ч.Гантулга нартай хуйвалдан энэ хэргийг үйлдсэн гэж яригддаг. Ч.Пэрэнлэй нарыг “Атрын III” аяны хөрөн­гөөс 260 сая төгрөг шам­шигдуулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлсэн ч хэргийг тодорхойгүй шалт­гаанаар хэрэгсэхгүй болгосон гэдэг.

Тус сангийн да­раа­гийн захирал  мөн л санхүүгийн асуудалд нэр холбогдсон. Дүйнхэржав даргыг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулгатай хамт Япон улсаас буцалтгүй тусламжаар олгосон 9.5 мянган тонн хүнсний цагаан будааг борлуулсан мөнгө болох 12 тэрбум төгрөгийг зо­риу­лалтын бусаар зарцуулсан гэж шалгаж байв. ЖДҮХС-гийн асуудал босож, сайд асан Т.Бадамжунай УАЗ 469 машинд суугаад, Хятадаар дамжин, Сингапурт очсон гэдэг. Харин  Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байгаа. Хадгаламжиндаа 2тэрбум 967 сая 113 мянган төгрөгтэй, 400000 саяын үнэт эдлэл, Лексус 570, бенз машинтай гэж мэдүүлснийг харсан иргэд баян буянтайг нь гайхаж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.131.236.102
Баян дэд сайд байа.
Зочин
4 жилийн өмнө
64.119.18.144
Bayan yum aa.Terbumaar yaj hadgalamjtai gene uu.
Зочин
4 жилийн өмнө
139.5.217.230
Гантулга гэдэг чинь жинхэнэ луйварчин шүү дээ. Орлогын эх үүсвэрийг нь шалгахад л бүх юм тодорхой болно. Вакцины наймаанд ч оролцсон.
Зочин
4 жилийн өмнө
139.5.217.230
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн байхдаа хууль бус вакцины наймаанд гар бие оролцсон, Бадамжунайгийн гар хөл хийж хууль бусаар авилгаар баяжсан луйварчинг сайн шалгах хэрэгтэй
Зочин
4 жилийн өмнө
202.55.188.86
битгий хуцацгаа наадах чинь жинхэнэ шударга хүн шүү
Зочин
4 жилийн өмнө
66.181.161.110
Ийм луйварчид монгол улсыг минь мөхөөж б.гаа . Шалгаад шоронд нь илгээгээд байвал ахиад ийм зөрчил луйвар гарахгүй ... шалга .илгээ
Зочин
4 жилийн өмнө
66.181.161.110
Нам дотор ч хагалган бутаргах ажиллагаа хийдэг новш доо орлогыг нь шалгаа ч
зочин
4 жилийн өмнө
192.82.78.240
энэ тѳрийн томчууд яаж ингэж баяжаад бгаа ойлгомжтой гэхдэ одоо болсооон хувхай хүүрнүүд
CHUKA
4 жилийн өмнө
103.229.123.223
Гантулга цэл залуу насандаа зах зээлийн үед ГАА т ноолуурын Гантулга нэртэй бизнесмэн бсан..гэнэт баяжсан нөхдийн дэргэд хөрөнгөтэй хөдөлмөрч хүн шүү!!! 2 тэр бум хадгаламжтай гэхэд Алтайчууд гайхахгүй байхаа суурь хөрөнгөтэй мундаг залууг бас бодох хтэй
Зочин
4 жилийн өмнө
192.82.70.223
Хүмүүнлэгийн их сургуулийг хувьчилж авсан, энэ байтугай хөрөнгөтэй баян эр. Харин тэгтлээ хулгай хийгээгүй ээ. Эр хүн шиг л эр хүн.
Зочин
4 жилийн өмнө
192.82.70.223
Хүмүүнлэгийн их сургуулийг хувьчилж авсан, энэ байтугай хөрөнгөтэй баян эр. Харин тэгтлээ хулгай хийгээгүй ээ. Эр хүн шиг л эр хүн.
Завханаас
4 жилийн өмнө
202.55.188.89
Оюунхоролын Завханд тараасан ЖДҮ гийн 500 саяыг шалгахад наад нөхөр чинь тодорхой болно. Шударга байцгаагаарай.
Д
4 жилийн өмнө
202.55.188.42
Хаанаас авч мөнгтөй болсон нь ойлгомжтой шдээ тэгээд эд оршоод байгаа нь сонин.
Д
4 жилийн өмнө
202.55.188.42
Хаанаас авч мөнгтөй болсон нь ойлгомжтой шдээ тэгээд эд оршоод байгаа нь сонин.
Зочин
4 жилийн өмнө
192.82.71.221
Хулгайг утгаар нь авах юм төрийн алба гэж энэ
Даш
4 жилийн өмнө
192.82.71.86
Сайдын цалин хэд вэ. Энэ хүн ямар бизнес хийгээд ийм их аугаа баян боловоо. Баяжсан арга ухаанаасаа манай жирийн залууст заагаач
anx
4 жилийн өмнө
202.55.188.86
shudraga sain hvn shvv
Цөлмөгч
4 жилийн өмнө
202.9.46.220
Гацууртын Чинбаттай нэг анги шүү дээ, Чинбаттай нийлж, мал хамгаалах сан, тариалан эрхлэлтийг дэмжих санг цөлмөсөн дөө
zochin
4 жилийн өмнө
202.126.89.11
unekheer luivarchin dakhin shalgaj ugnu vv
Д.Батжаргал
4 жилийн өмнө
203.91.115.55
Болиоч .мод тарь
bb
4 жилийн өмнө
66.181.186.23
ene odoo yamar baylag buteesen hun be, uildverlel yavuulsan n hohirdog namaar yavj hulgai hiisen n bayjdag yamar niigem be
bb
4 жилийн өмнө
66.181.186.23
ene odoo yamar baylag buteesen hun be, uildverlel yavuulsan n hohirdog namaar yavj hulgai hiisen n bayjdag yamar niigem be
Лодойдамба.
4 жилийн өмнө
192.82.71.193
Эрчим хүчний томчуул зальт аргаар баяжаад амархан.Станцуудын тоног төхөөрөмж нийлүүлэх,Төсөл тeндeр.Барилга байгууламж Засвар үйлчилгээ гээд мөнгө хулгайлах боломж хангалттай.Ичдэггүй айдаггүй луйварчид дороо л баяжих.
Иргэн
4 жилийн өмнө
59.153.114.143
Ийм шимэгч хорхойнууд ард түмэнд оногдох зүйлийг өөрийн болгож улам ихийг хүртэхийг хүснэ.Тэдний шуналд хязгаар байхгүй.Иймээс даргын суудал дээд тал нь 3 жилээс хэтрэх хэрэггүй.
Зочин
4 жилийн өмнө
66.181.161.112
Yaj toswiin tsalingaar terbumtan boldog bna aa sda ichij vheesei lalruud
tsedenjav
4 жилийн өмнө
66.181.161.48
Buh hurengiig ni huraaj ulsyn orlog bolgoh heregtei JUD tai holvootoi nuheduudiig bugdiig huu hamah heregtei bna daa
Иргэн
4 жилийн өмнө
64.119.19.111
Бас л мунлаг сайн хулгайч байна шүү.
зочин
4 жилийн өмнө
202.21.109.48
Гантулга гэдэг нөхөр олон яаманд ТНБ дарга дэд сайд хийж авлигад гаршсан хүнд гар манан хулгайч нохойш дээ
Зочин
4 жилийн өмнө
202.9.40.175
Шоронд хийж шонд дүүжлээч. Хулгайч нь тодорхой л юм байна.
Зочин
4 жилийн өмнө
66.181.161.117
Бид төрийг юм хий гэж шахдаг цаадуул нь их дуртай хийдэг ингэх гээд дуртай байдаг төрийн ялзралд бид буруутай
Төстэй мэдээ