alim.mn | 2024.12.29
Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа 7 сая төгрөгөөр утсаар ярьжээ

Улсын төсөв 2016 онд 900 орчим тэрбум төгрөгөөр тасарсан бол нийслэлийнх 80 гаруй тэрбум төгрөгөөр тасраад байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байлаа. Эдийн засаг хүндэрч, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар хасах талаар Засгийн газар дээр ярьсан удаатай. Тэр үед нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сард 4.5 сая, улиралд 13.5, хоёр улирал тутамд 27 сая төгрөгийн урамшуулал авдаг байсан илэрч бөөн дуулиан болсон. Одоо энэ мөнгө нэмэгдсэн үү гэхээ буураагүй. 

 Түүгээр ч барахгүй нийслэлийн Засаг дарга дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн утасны төлбөрт долоон сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргасан хэмээн Ардын намынхан илрүүлж байлаа. “Гудамж” төслийн долоон хүн 90 сая төгрөгөөр гадаадад аялсан шилэн баримт дэлгэгдсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ