А.Отгонбаатар 250 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц болон 147 саяар үнэлэгдэх Лексус 570 машинтай
Ирэх аравдугаар СХД-т болох нөхөн сонгуульд Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нэр дэвшиж байгаа билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ цахим хуудсандаа байршуулсан байна. Намын дарга А.Отгонбаатарын хөрөнгө орлого жилээс жилд нэмэгдэж өсчээ. Тодруулбал, тэрбээр 2020 онд нийт 115 сая төгрөгийн орлого олсон бол гэр бүлийнх нь орлого 114 сая төгрөг байна.
Харин гэр хороололд амьдардаг хэмээн нэвтрүүлгээр гарч байсан А.Отгонбаатар 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай. 147 саяар үнэлэгдэх Лексус 570 болон кровон машинтай, 48 саяар үнэлэгдэх 500 хоньтой бол 122 саяын үнэт эдлэлтэй, 45 сая төгрөгийн хадгаламжтай, 51 сая төгрөгийн авлагатай, 10 сая төгрөгийн 1000м2 га газартай гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.80.28
Хөөх талбай дээр гараад орилоод байвал хөрөнгөжихийн бус уу 20,30 жил хоёр нарны хооронд ганзага үүрээд ч томорч чадахгүй татвар түрээс хүүхдийн сургалтын төлбөрт дарлуулаад яаж амьдараад бгаагаа ч ойлгохоо байлаа.Баахан орилж чарлаад шантаажилж хөрөнгөжидөг байх гэж харж бна зөвүү.
Төстэй мэдээ