Жүжигчин Г.Золзаяа реппер найз залуутай болжээ
Жүжигчин Г.Золоо "Фантастик" продакшны жүжигчин, найруулагч Б.Тамираас салснаас хойш ганц бие ээжийн амьдралаар амьдарч яваа. Золоо "Нарантрейд"-ийн Болдхэтийн хүү Б.Аргун, Учрал зэрэг залуутай болзож явсан. Урд хөршид суралцаж байсан ч цар тахлын улмаас сургуульдаа явж чадахгүйд хүрсэн жүжигчин Золоо найз залуутай болжээ. Г.Золоо удтал ганцаараа явсны эцэст реппер Roockie-г найз залуугаараа сонгосон байна. Тэд харилцаа холбоогоо ил болгов. Roockie өвөрмөц төрх, содон имижээрээ бусдаас ялгардаг. Тэрбээр уран бүтээлийн олз арвин байсан ч хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр жил торны цаана хоригдсон. Гарч ирсэн даруйдаа уран бүтээлдээ эргэн орж, шинэ дуугаа гаргаж, мөн тэрээр хөөрхөн эгчмэд бүсгүйтэй болзож явна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ