alim.mn | 2024.12.22
Боксчид дахиад нударга зөрүүлж, Э.Шинэчагтага МУГТ Н.Төгсцогтыг зоджээ

Энэ сарын 18-нд холимог тулаанч З.Шинэчагтага, Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин мэргэжлийн боксчин Н.Төгсцогт нар зодолджээ. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд нэгэн баарны гадаа зодолдож буй нь дүрс бичлэгт үлдсэн байна. Бичлэгээс холимог тулаанч З.Шинэчагтага МУГТ Н.Төгсцогтыг зодож байгаа нь тодхон харагдаж байгаа аж.

Хэрэг явдал бааранд болсон бөгөөд З.Шинэчагтага гавьяатыг хуруугаараа даллан дуудснаас болж маргалдаж муудалцах шалтгаан болсон гэнэ. Н.Төгцогтын биеийн байдал сайн байгаа, бэртэл гэмтэл аваагүй байна. МУГТ Н.Төгсцогт саяхан охинтой болж, эх орондоо түр амарч байгаа. Охинтой болсны баяраа тэмдэглэж яваад энэ асуудал үүссэн байх магадлалтай байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ