alim.mn | 2024.12.29
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өгсөн өвсийг "ЧТМО" ХХК 2 тэрбум 858 сая төгрөгөөр нийлүүлжээ

ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд тэгшитгэн 950 сая төгрөгийн зээл авсан нь илэрсэн 2018 оны 11 дүгээр сар. Энэ үед ХХААХҮЯ-ын сайд Б.Батзоригийн А-149 тоот тушаалын дагуу “Мал хамгаалах сан”-аар дамжуулан ОХУ-аас хямд тэжээл оруулж ирэхээр 40 тэрбум төгрөг 27 компанид тараасан асуудал боссон. Харин манай тэжээлийн хэрэгцээ жилийн 10 тэрбум орчим төгрөг байдаг аж.

 Энэ зээлээс "Милл хаус” (2 тэрбум), “Од групп” (3 тэрбум), “Арованна” (5 тэрбум), “ЧТМО” (2 тэрбум) төгрөгийн зээл авсан.  Эдгээр долоон компани авсан мөнгөнийхөө 60 хувиас бага дүнтэй тэжээл оруулж ирснийг гаалийн (2017.12.01-2018.07.31 хооронд) импортын мэдээнд дурдсан байдаг. 

Тус бүр хоёр тэрбум төгрөгийн зээл авсан “Милл хаус”, “ЧТМО” компаниудын жинхэнэ эзэн нь Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга байх магадлалтай гэсэн хардлага гардаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Милл хаус”-ын машин Говь-Алтайд их хэмжээний бэлэн мөнгө, ухуулгын материал ачиж яваад цагдаад баригдсан байдаг. “ЧТМО” компани Ж.Чинзоригийн нэр дээр бүртгэлтэй, гэхдээ тэрбээр “Милл хаус”-ын өмнөөс хэвлэлд ярилцлага өгдөг. Ямартаа ч хүүгүй зээлийн баримтад уг хоёр компанийг төлөөлж “менежер С.Пүрэвжаргал” гэх нэг хүний гарын үсэг зурагджээ. Энэ үеэс "ЧТМО" компани олны танил болсон.

Өнгөрсөн 2020 оны 3 дугаар сарын 20-нд өвөлжилт хүндэрсэн аймгуудад улсын төсвөөс 4 тэрбум 374 сая гаруй төгрөгөөр үнэгүй өвс өгсөн. Энэ тэжээлийг "ЧТМО" ХХК улсын төсвийн хөрөнгөөр бэлдэж тараасан нь нэлээн том "ар"-тай болохыг илтгэнэ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ