Дуучин Д.Найдандорж СУИС-ийн оюутан байх үеэсээ уран бүтээлээ хийж хүмүүст танигдсан. Д.Найдандорж нутгийнхаа бүсгүй, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Жадамбын зээ охиныг ханиараа сонгосон. Найдандорж нутгийн зөвлөлийнхөө арга хэмжээн дээр ирээдүйн эхнэрээ олж харсан гэж ярьдаг байсан. Д.Номинзул Хүмүүнлэгийн их сургуулийг төгссөн. Тэд ганц хөөрхөн охинтой. МУСТА Д.Найдандорж сүүлийн нэг жил гаруй эхнэрээсээ салж, тусдаа амьдарсан.
Юутай ч өнгөрсөн 2020 оны 4 дүгээр сард “Хамгийн чухал зүйл бол гэр бүл. Хамхуул шиг хийсэхийг хүсдэггүй” гэж ярилцлага өгсөн дуучин Найдандорж, хэдхэн сарын дараа эхнэрээсээ тусдаа амьдарч, эхнэр нь гомдлын үгээ фэйскбүүктээ бичсэн. Жил гаруй тусдаа байсан хосын харилцаа, охин нь сургуульд орсноор сайжирсан бололтой. Д.Найдандорж эхнэр, охин хоёртойгоо хамт охиныхоо сургуулийн хичээлийн жилийн нээлтэд очжээ.