Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг АТГ-аас ажлын хэсэг гарч шалгаж эхэлжээ
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг АТГ-аас ажлын хэсэг гарч шалгаж эхэлжээ. Учир нь ГГСҮТ-ийн дарга байх үеэс эхлэн эмнэлгийн УЗ-өөр дамжуулан тендэр болон албан тушаалыг хийдүүлдэг, албан тушаалаа урвуулан ашиглаж нэг байгууллагад давуу байдал олгодог, эмнэлгийн төсвөөс завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
Түүнчлэн Т.Мөнхсайхан нь сайдаар ажиллаж байх үедээ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй таарамжгүй харилцаа үүсгэж, зүй бус үг хэллэгээр харааж буй бичлэг нийтэд цацагдаж удалгүй сайдын суудлаа хүлээлгэн өгсөн юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
66.181.181.196
Covid 19 iig 8 sayar l emchleed bsn da ene nuhur
Төстэй мэдээ