Энэ ертөнц дээр 107 жил, 300 өдөр амьдарч байгаа Япон улсын ихэр эгч дүүс Үмено Сумияма, Коме Кодамаг дэлхийн хамгийн өндөр настай ихэр Геннисийн номд бүртгэн авлаа. Үмено, Коме хоёр 1913 оны арваннэгдүгээр сарын 5-нд Шодошима арал дээр мэндэлсэн гэнэ. Хөршүүд нь тэднийг маш найрсаг, сайхан сэтгэлтэй гэж тодорхойлжээ. Мөн Японы уламжлалт ахмадын баярын өдрөөр тэднийг Геннисийн номд бүртгэгдсэн нь бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл явдал болсон аж.
Тэд одоо Японд өөр мужид асрамжийн газарт аж төрдөг. Цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх үүднээс албан ёсны гэрчилгээг нь гардуулж өгөлгүйгээр асрагч нарт нь илгээжээ.
Өмнө нь Кин, Гин хоёр 107 жил, 175 өдөр амьдарснаараа дэлхийн хамгийн өндөр настай ихэр болж байв. Гэвч Кин 2000 оны нэгдүгээр сард нас барж, Гин дараа жил нь 108 настайдаа нүд таалал төгссөн юм.