Т.Ананда анх "Номинталст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн найз бүсгүй болж олонд танигдсан. Хоол хийх чадвараараа бусдын нүдийг татаж, дагагчаа нэмсээр яваа. Т.Дэлгэрмөрөнгийн хоёр охиныг нь төрүүлсэн, нийт гурван охины ээж. "Солонгон аашт" буюу Т.Ананда төрсөн өдрөө тэмдэглэх зараа эрт түгээж, төрсөн өдрийн урилгаа бэлэгтэй хамт өөрөө биечлэн хүргэж, их ач холбогдол өгч байгаагаа мэдэгдсэн юм. Тэгээд өнгөрсөн амралтын өдрөөр 30 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.Тэрээр уригдаж ирсэн зочиддоо зориулан монгол үндэсний бүжиг бүжиглэж, нууц авъяасаа үзүүлсэн гэнэ. Мөн төрсөн өдрийн үдэшлэгийнхээ үеэр гурван удаа хувцсаа сольжээ. Угаасаа дуулиантай амьдардаг Солонгон ааштын төрсөн өдрийн өмнөхөн Т.Зөөлөнсий загнуулж буй бичлэгээ задалж, Т.Дэлгэрмөрөн "Шударга ярья" нэвтрүүлэгт орж эмэгтэйчүүдийн хүчирхийллийн тухай, эр хүн дарамталдаг, нэр хүнд, санхүүд нь хохирол учруулдаг тухай ярьсан юм. Гэсэн өөдрөг бүсгүй, төрсөн өдрөө зөвхөн найз нөхөд, бүсгүйчүүдийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.