alim.mn | 2025.01.04
"Эрэл"-ийн Эрдэнэбатын банкир хүү эрэн сурвалжлагдаж үзлээ
“Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Э.Жаргаланг эрэн сурвалжлагдаж байна гэж зар гарсан. Иргэний хэргийн өчүүхэн маргаан дээр ч эрэн сурвалжилж байна гээд зарладаг. Төрийн соёрхолт Д.Болдоос эхлээд мисс Ч.Содтуяа хүртэл эрэн сурвалжлагдаж үзсэн болохоор "Эрэл"-ийн Эрдэнэбатын хүүг хайхад гайхаж хачирхаад байх зүйл байхгүй биз ээ. "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан арав гаруй жилийн өмнө бол жинхэнэ хэвлэлийн баатар,“од” байлаа. Баячуудын хөвгүүдээс хамгийн анх олны танил болсон. Ард түмний имисс Д.Ариунцэцэг, фото модель М.Мөнхжаргал зэрэг сайхан бүсгүйчүүд, мисс охидтой нэр холбогдоно. Харин 2012 онд “Тэрэлж”-д Жаргалсайханы Цэнгүүн гэж бүсгүйтэй хөлтэй найр хийснээсээ хойш буурь сууж, нам гүмхэн амьдрах болсон. Э.Жаргалан хүүхэд байхдаа "Жаргалан" кафе ажиллуулж, хожим Лондонгийн S.O.A.S их сургуулийг 2008 онд эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Урлагт элэгтэй Э.Жаргалан “Чоно” хамтлагийг байгуулж, хамтран дуулж хүртэл үзсэн. Гэргий Ж.Цэнгүүн 2005 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байсан, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр эргүүлдэж явсан гэдгээс өөр бараг мэдээлэл байдаггүй. Э.Жаргалан гэр бүлтэй болсноос  хойш нам гүмхэн байх болсон ч саяхан эрэн сурвалжлагдаж үзлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ