ХХААХҮ-ийн дэд сайд Гомбодоржийн Батсуурь гэж хүнийг таних хүн байна уу? Барааг нь харсан хүн байдаг уу? Уг нь ХХААХҮ-ийн дэд сайд хэмээх албанд очоод нэг жил гурван сар боллоо. Албан контортоо суугаад гарч ажил хийж үзсэнгүй. Хүмүүст ч танигдсангүй. Харин "жинхэнэ" сайд З.Мэндсайхан нь намрын ногоон үзэсгэлэн зэрэг ойр зуурхан ахуйн ажлаар олны өмнө гарч, байн байн зурагтаар ярьсаар хэдэн хүнд нүдлэгдсэн байх.
ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь 1971 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн.1987-1991 онд Төмөр замын техникумыг Техникчээр, 1991-1995 онд Техникийн их сургуулийг Инженерээр, 2002-2004 онд Удирдлагын академийг Менежерээр тус тус төгссөн. 1996-1997 онд Говьсүмбэр аймагт Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн засварчин, 1997-2000 онд Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн ерөнхий инженер, 2000-2006 онд Дорноговь аймгийн Нефть хангамжийн газарт дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар тус тус ажилласан намтартай. "Гурван сумтай аймаг" гэдгээрээ алдаатай Говьсүмбэр аймгийг удирдаж явсан хүнд ХХААХҮЯ-ны удирдах албан тушаал үнэхээр ахдаж томддог бололтой.
Одоо дайны хажуугаар дажин гэгчээр Ковид 19 цар тахлын хажуугаар 12 аймаг шүлхийтэй. Гурван аймагт ховорхон гардаг үхрийн арьс товдуудах өвчинтэй. Хоёр аймагт хонины цэцэг өвчинтэй. Гурван аймагт малын мялзантай гээд аймшигтай дүр зураг харагдана. Хамгийн хэцүү нь эднээс дөрөв нь гоц халдварт өвчин. Ажлаа хийгээч ээ З.Мэндсайхан сайд аа. Өмнөх сайд нар чинь ингэж албан өрөөндөө шигдэж суугаагүй. Ялангуяа дэд сайд Ж.Сауле гэдэг эмэгтэй ингэж ажилладаг байсан шүү... Өөрөө гарч чадахгүй бол Дэд сайд аа, өмнөөс нь хөдөлгөөч ээ.
жлаа мэдэхгүй. Хотоос гарахгүй, дулаан байшинд суугаад хэдэн малын эмч, хурган дарга нараа толгойг нь эргэтэл загнаж сууж байгаа харагдах юм. З.Мэндсайхан сайд загнаж, сүртэй сүрхий "юм" зурагтаар гараад ажил сайжирдаг бол сайжрахаар боллоо.
Ерөнхий сайд аа, танхимдаа байгаа ажил уяж чирэгдүүлж байгаа сайд нараасаа зоригтой салаад, ажлаа хийж чадахгүйг нь огцруулж солиод яваач ээ. Тэгэхгүй бол намрын налгар хайлган цагт вакцинаа ч хийж чадаагүй, хүн малгүй өвчинд нэрвэгдээд хүндхэн байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.