МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа рок попын нэг үеийн дуучин. МУГЖ Т.Ариунаа 1967 онд төрсөн, Б.Сарантуяа 1970 онд төрсөн. 20 гаруйхан наснаасаа өрсөлдөж, хэвлэл нэгийгээ үгээр өдөж, хатгасаар ирсэн Сараа, Ариунаа хоёрыг үнэнч фэнүүд нь ч өрсөлдүүлсээр ирсэн. Харин тэд нас нь 50 хүрээд зөөлөрч, нэгэндээ найрсаг хандах болжээ. Тэд гурван насны зөрүүтэй. Насаар дүү Б.Сарантуяа Балхжавыг Балхаа гэдэг, харин эгчмэд Т.Ариунаа нь Балхаа ах гэдэг.
МУГЖ Т.Ариунаа цахим хуудастаа “Дуучин Т.Ариунаа миний санаачилгаар Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав аялгууг нь бүтээж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар яруу найргийг нь урлаж, “Үлэмж төгөлдөр” шинэхэн дуу төрлөө. Домогт Зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран анх удаа өөрсдийн соло чиглэлийн дуугаа та бүхэндээ тун удахгүй хүргэх гэж байна” гэжээ.
Дуучин Т.Ариунаагийн хувьд саяхан нөхрийн хамт шударга бус хууль, шүүхийн байгууллагын эсрэг хоёр ч удаа суулт хийнэ хэмээн сүржин зарласан ч тэгсгээд намддаг. Хувийн уран бүтээлээс илүү хуульчидтай дайтаж буй.
Харин дуучин Б.Сарантуяан уран бүтээлийн 23 дахь цомог болох 10 дуунаас бүрдсэн “Хайрын бурхан” өнгөт пянзныхаа баярыг аравдугаар сарын 2-нд хийхээр төлөвлөж байна. Түүний шинэ пянз цуврал хэлбэрээр гарах аж.