alim.mn | 2024.12.29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны асуудлаар ОХУ, БНХАУ-ын Элчин сайдтай уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтэй 11:30 цагаас цаг үеийн асуудлаар уулзалт товложээ.

Уг уулзалтаар айлчлалын талаар болон шатахууны талаар ярилцах аж. БНХАУ-ын талаас 1037 вагон АИ-92 авахаар тохирсон ч төмөр замын тээвэрлэлттэй холбоотойгоор гацсан байгаа гэж мэдээлсэн. Мөн цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт саарч, БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулаад байгаа юм. Тиймээс цаашид нэмэгдүүлэх асуудлыг уламжлахаар төлөвлөжээ.

Мөн үргэлжлүүлэн 14:00 цагт ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтай шатахууны асуудлаар уулзалт хийхээр болжээ.

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байгаа. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад харилцааны яамыг хурц шүүмжилж, хариуцлагагүй байдлаас нь үүдэн шатахууны хомсдолд хүрлээ гэжээ. Мөн тэрээр буруутай алба хаагчдын нэрийг зарлаж, албан тушаалыг тодорхой болго хэмээн уурссан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
3 жилийн өмнө
202.9.40.191
Uulzaad 2 chamaig ES gj huleen zuvsheerehuu.Uneheer ta narin tolgoi hurehgui bn.Namar id ajliin ued chin Binzeniig nuutselsen.ajilaa naidvartai hiigeed eveltei zolgodog shan tsag baisiim.Huuk ta 2 bol ediin zasag.aj ahuin ajilaa ch medehgui neg ih pop sansriin uom yrisaar uls orniig iim bdld avchirlaa.Zugeer zailtsgaa 2.
Төстэй мэдээ