alim.mn | 2024.12.25
Алтжингийн амин эрдэнүүд

Жүжигчин Н.Отгонтогосыг Алтжингийн дүрээр андахгүй. Театрын үйлчлэгч дагалдан жүжигчнээс "Мандухай цэцэн хатан" киноны гол шигтгээ дүрд тоглосон азтай нэгэн. Н.Отгонтогос 1974 онд Драмын театрт цэвэрлэгчээр орсон. Хүүхэлдэйн театрт 1985 онд дагалдан жүжигчнээр ажиллаж байхад Жигжид найруулагч "Мандухай цэцэн хатан" киног хийх гээд шалгаруулалт явуулсан. Тэр үед Ардын жүжигчин Н.Сувд "Хүүхэлдэйн театрт ийм нэг дагалдан жүжигчин охин байна. Тэрийг нэг үзээдэхээч" гэж санал болгосноор Алтжингийн дүрд тогложээ. Алтжингийн нөхөр МУГЖ Батжаргал. Жүжигчин Н.Отгонтогос Равжаа гэдэг ганц хүүтэй. Ганц хүү нь гэрлэж, Алтжин хоёр ачтай болжээ. хувийн амьдралаа тэр бүр дэлгэн үзүүлээд байдаггүй жүжигчин Н.Отгонтогос "Миний амин эрдэнүүд" гэж үр ачаараа бахархав. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ