Ж.Батзандан “Тамирын голын мөсийг долоох” шахан байж олж авсан гэдэг Монголоос Австралид суух элчин зөвлөхийн албан тушаалаа орхин буцаж ирэх тухайгаа цахим хуудсаар зарласан нь шуугиан дэгдээсэн. Тэрээр ердөө 10-хан сарын өмнө энэ албан тушаалд томилогдож очсон. Гэсэн ч буцаж ирэхээр болж буй нь гайхалтай. Тэрээр “элчин сайд болохгүй, судалгаа хариуцсан зөвлөхийн ажил хийж байна” гээд хэдхэн сарын томилолттой ирсэн гэв. Ардын намын “Төр” гуай түүнд 10-хан сарын томилолт бичиж өгөөд явуулсан баймааргүй. Гэхдээ эх сурвалжийн мэдээгээр Ж.Батзандан очсоноосоо хойш дипломат ажилтануудад олгогддог удаан хугацаагаар оршин суух дипломат визийг авч чадаагүй гэнэ. Австралийн Засгийн газар энэ визийг олгоогүй тул шаралхан “цөллөгийн газар” гэж доромжилсон байж магадгүй юм. Аль ч улсын ЭСЯ, консулын албаны орон тооны ажилтнууд тухайн орноосоо оршин суух дипломат виз авдаг байна. Энэхүү виз нь дипломат халдашгүй эрхтэй болохын нэгэн нотолгоо болдог аж.