Жүжигчин Б.Ариунчимэгийг Ари нэрээрээ сошиалд цуутай. Угаасаа мэргэжил нь ч олон нийтэд нээлттэй, олон дагагчтай байх нь давуу тал болдог. Жүжигчин Ари анхны амьдралаа "Маск" продакшны жүжигчин Бямбадорж буюу Бидотой эхлүүлсэн. Хөөрхөн охинтой залуу хосын амьдралыг дэмжиж "Маск" продакшны ах эгч нар нь хуримыг нь хийж өгсөн гэдэг. Мотоцикльтой, монгол дээлтэй, даашинзтай Бидо, Ари хоёрын хуримын зураг интернэтээр дүүрэн бий. Харамсалтай нь нижгэр хурим хийгээд нэг жилийн дараа тэд салж байв. Гэр бүлээс гадуурх харилцаа, хардалтын улмаас Б.Ариунчимэг нөхрөө орхисон нь бичсэн постоос нь илхэн байдаг. Үүнээс хойш гурван жил өнгөрч, ууган охин нь дунд сургуульд орж, Ари дахин шинэ амьдрал эхлүүлсэн. Одоо хоёр дахь хүүхдээ төрүүлж, гэртээ хүүгээ өсгөж байгаа. Номонд дуртай, ухаалаг жүжигчин Ари номын хорхойтон хэнийг ч дурлуулмааргүй гоё номнуудтай болжээ. Ари хаана шинэ, сонирхолтой ном байна тэр бүгдийг олж уншдаг нь түүний сонголтоос илт.