alim.mn | 2025.05.14
Ч.Өнөрбаяр: Иргэд цар тахлаар хайртай хүмүүсээ алдчихаад гашуудаж байхад ЗГ нь салют буудуулаад баяр тэмдэглээд байж болохгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан нам хамтран мэдээлэл хийв. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол төр өнөөдөр хариуцлагагүй байдалд орсон байна. Хариуцлагагүйн зуд нүүрлэсэн байна. Алсын хараа гэсэн ном биччихээрээ Монголын төр алсын хараатай болчихдог юм бишээ. Монгол төр зовлон болоод байгаа асуудалд бодлого гаргаад, ард иргэддээ хүрч үйлчлэх ёстой. Өнөөдөр ард иргэд цар тахлаар хайртай хүмүүсээ алдчихаад гашуудаж байхад Засгийн газар нь зөрүүлээд салют буудуулаад баяр тэмдэглээд байж болохгүй. 

Өнөөдөр гадаадад албаны айлчлал хийхээр ГХ-ны сайд нь гүйдэг биш, хоёр талын хөрштэй учраа олдог байх ёстой. Гадаад харилцааны яам дарга нарыг айлчлуулдаг протоколны яам бишээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаж байна. Гадаадад аялж яваа дарга нар ирж ажлаа хийнэ үү. Өнөөдрийн нөхцөл байдал гэнэт бий болоогүй. Дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын буруу бодлого шийдвэрийн үр дүнд гарсан байдал нь энэ. Өнөөдөр Засгийн газар давхар дээлтэй сайд битгий хэл ёолкны мод шиг чимэглэлтэй сайд нар олон болжээ. Албан тушаалынхаа тоог бүр гүйцэхээ больсон. Албан тушаалын бялруулаас болж алсын хараагүй болсон байна. Тиймээс бид бүхэн дээрх шаардлагыг тавьж байна" гэлээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ