alim.mn | 2024.12.22
О.Цогтгэрэл: Төр засаг гэж байдаг бол ирээдүйн тухай биш юм гэхэд маргаашийн тухай бодож удирдах ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, АН-ын удирдлагууд болох М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Б.Ган-Очир нар оролцсон юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Бусад улс ковидын эрсдлээ тооцоод эдийн засгаа аваад явж байна. Манайд үүнийг хийхэд Монгол Улсын ЗГ, эрх баригчдад эрх мэдэл нь дутаагүй. Үндсэн хуулиас гадуур шахуу эрх мэдлийг нь өгөөд хоёр жил боллоо. Ковидын хууль нэрээр хүний нөөцийн томилгооноос эхлээд төсвийн мөнгийг дураараа захиран зарцуулах бүхий л эрх мэдэл нь байна. Гэвч нөхцөл байдал ийм байна. Төр засаг гэж байдаг бол ирээдүйн тухай биш юм гэхэд маргаашийн тухай бодож удирдах ёстой. Гэтэл зөвхөн өнөөдрөөр л удирдаж байна. Өнөөдөр үүсээд буй шатахууны асуудал нь зөвхөн олон зүйлсийн нэг илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий. Энэ нь зөвхөн өнөөдрөөр л харж удирдсаны гай юм. Бид ард иргэдтэйгээ хамт тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ