Ж.Батзанданг Ц.Элбэгдоржийг С.Зоригийн хэрэгт холбов
Амралтын өглөө эрт Австрид байгаа Ж.Батзандан ингэж гэнэт бичив. "Чонын ав ба Элбэгдорж
1998 оны 10 сарын 2-д Зориг агсан гэртээ бусдын гарт амь насаа хэрцгийгээр алдав. Тэрээр амьд сэрүүн байсан бол маргааш нь Монгол Улсын Ерөнхий сайд болох байлаа.
Тухайн өдөр “Зориг агсаныг амиа алдах яг тэр агшинд Монгол улсын Ерөнхий сайд асан Ц. Элбэгдорж Их тэнгэрийн аманд чонын ав хийж байсан хэмээн” мэдүүлжээ. Түүний хоёр бие хамгаалагч нь харанхуйд ууланд явахаас их айж байсан ч Ерөнхий сайд Элбэгдорж буу шийдмээ агсаж чоно хайсаар л оройжингоо алхав. Тэрээр хэд хэдэн удаа тэнгэр лүү хий буудав. Тэр орой Монголын хамгийн том чоно, ардчиллын алтан хараацай С. Зориг гэртээ амь насаа алдав. Бат-үүлийн малгай С. Зориг агсаны гэрээс олдов.
Эцэст нь энэхүү хэргийг 16 настай Амгаланбаатарт, хорь дөнгөн шүргэж явсан, 2 хүүхэдтэй Чимгээ, Содномдаржаа хоёрт тохов. Тэднийг хүний ёсноос гадуур эрүүдэн шүүв. Эрүү шүүлтийг илчилж тэмцсэн намайг ирвэл ална хэмээн тэд одоо заналхийлэх. Ямар агуу том мафи бэ?
Энэхүү хэргийн материал нэгэнт ил болсон тул одоо эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг чухал байна" гэжээ. Ж.Батзандан байн байн иймэрхүү зүйл бичих, Монголоо санасных уу, эсвэл тэмцэгч зан нь хөдлөв үү, эсвэл олны хэлдгээр "шизоров" уу?
Ж.Батзандан тэргүүтэй шударга таван "гар"-ын санаачлагаар М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр байр сууриа тавьж өгөн "Дугаар хорооны иргэн" болоод 3 жил болох нь. Харин хууль шүүх, цагдааг Ж.Батзандангийн найзууд болох нөгөө тав нь атгаж байхад Ж.Батзанданг яаж, хэн шоронд хийх гэж. ЖДҮХС-гаас Ж.Батзандан зээл авсан нь үнэн. Тэр үеийн парламентын гишүүдээс өмгөөлөгч О.Баасанхүү, дуучин С.Жавхлан хоёроос бусад нь ЖДҮХС-нээс авсан нь одоо тодорхой болсон. Харин Монгол Улсаа төлөөлж харийн улсад Элчин зөвлөхөөр ажиллаж суугаа Ж.Батзандан байн байн гэж балайрах нь юу вэ?
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ