alim.mn | 2024.12.29
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо иржээ

АНУ-ын Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр орой эх орондоо иржээ.

Тэрээр Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлсэн билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг НҮБ-ын индрээс мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад буй.

Мөн тэрээр Польш, Эстони, Вьетнам улсын Ерөнхийлөгч нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай уулзалт хийсэн юм.

Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гишүүнээр элссэн бөгөөд бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орох боломжтой болсон юм. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогыг өргөжүүлэх, НҮБ болон бусад гишүүн орны тусламж, дэмжлэгийг авч, хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ