А.Сүхбат аварга ид барилдаж байхдаа, цаг наргүй бэлтгэл хидйэг, элдэв хэл аманд ордоггүй сайхан бөх байсан. Харин зодог тайлснаасаа хойш, хаана хэрүүл зарга болно, А.Сүхбат аваргын нэр сонсогдох болсон билээ. УИХ-ын гишүүн болонгуутаай “Сайдуудаа ад дон шүглэсэн юм шиг гэрээсээ битгий хулгай хийгээрэй. САлбараа гэрээ гэж бодоорой” гээд аминчлан сахиж байсан. Чамгүй сайн бизнесмэн А.Сүхбат аварга УИХ-ын гишүүн болоод бизнесээ өргөжүүлжээ. УИХ-ын гишүүд зөвхөн ЖДҮ-ийн дэмжих сангаас зээл аваад зогсохгүй бусад салбарт ч давуу эрхээр хувийн хэвшлийнхний бизнесийг булаадаг гэнэ.
2018 оны 4 сард Засгийн газраас Гашуунсухайт боомтын ХИЛИЙН ЗУРВАСТ 2500 автомашины зогсоол барих шийдвэр гаргаж, УИХ ын гишүүн А.Сүхбатын дүүгийн нэр дээр байдаг компани болох "Түгээмэл түмэн хишигтэн" ХХК энэ зогсоолыг барих эрхийг олгожээ.
Жолооч нарын төлөө авто зогсоолын цогцолбор хэрэгтэй байж болох давуу эрхээр барилга байшин барьж, үйл ажиллагаа явуулахыг хориглодог ХИЛИЙН ЗУРВАСт энэ цогцолборыг барих эрхийг УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компанид давуу эрхээр олгосон байна.
Өнөөөдөр энэ цогцолборын барилгын ажил эхлэсэн тэд өөрсдийгөө нуухын тулд барилгын ажлаа Баярмаа захиралтай "Говь повер" компаниар гүйцэтгүүлж байна. “Говь повер” компанийг 17тэрбумын хэрэг буюу нөгөө Дэнзэнгийн хэргээр хүмүүс андахгүй.
Тэд Өмнөговийн хөрөнгөөр барьсан Гурван байшинт буюу Хайрхан багийн төвийн хаяанд кемпээ барьж тог цахилгаан, усаа Гурван байшинтаас хэрэглэж байна.
Түүгээр ч зогсохгүй А.Сүхбат аваргын компани аймгийн ИТХ-д барилгын ажилд хэрэглэх элс, хайргыг үнэгүй авах хүсэлтээ гаргасныг аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж, эдний хүсэлтийг хүлээж аваагүй юм.
А.Сүхбат аваргын компани нэг ёсондоо орон нутагт төлөх 450 сая гаруй төгрөгийг төлөхгүйгээр орон нутгаас элс, хайрга авч барилгын ажлаа хийх юм гэнэ гэж өмнөговьчууд дургүйцэж байна.