Хар ялааны нүүдэл экологийн тэнцвэр алдагдсанаас болдог
Дорнод аймагт хар ялааны нүүдэл болж байгаа талаар цахим ертөнцөд яригдаж байгаа. Сүүлийн жилүүдэд хавар, намрын улиралд хар ялааны нүүдэл болдог тухай иргэд бичжээ. Хар ялаа нь зөвхөн Дорнод аймагт дэгдээгүй, бусад аймаг, сумдад ч их хэмжээгээр тарж байгаа гэнэ. Нүүдэллэж буй хар ялааны ихэнхи нь Дорнод аймгийн төв байгаа юм байна. Энэ хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавж ажээ.
Хар ялаа нүүдэллэж байгаа учир хор цацаад ч хурдан хугацаанд алга болохгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байна. Дорнод аймгийн хувьд уул уурхайн зохисгүй хэрэглээнээс болж экологийн тэнцвэр хамгийн ихээр алдагдсан хэмээн хардаж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ